Кристина Нобелийн Хүүхдийн Сангаас эмч солилцооны хөтөлбөрийг II удаа хэрэгжүүлж байна COPY COPY
Кристина Нобелийн Хүүхдийн Сан нь анх 2004 онд Вьетнам улсад эмч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Монгол Улсад 2019 оноос Бүгд Найрамдах Ирланд Улсын Operation Child Life байгууллагатай хамтран олон улсад тэргүүлэх хүүхдийн мэс заслын баг эмч, сувилагч нарыг урьж авчран Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Ерөнхий мэс заслын тасагтай хамтран харилцан туршлага солилцох, залуу эмч нарыг сургах, хүүхдийн мэс заслын үеийн яаралтай тусламж, үйлчилгээг сайжруулах, эмнэл зүйн нарийн төвөгтэй газруудад аюулгүй мэс засал, мэдээ алдуулалт, сувилахуйн дадлыг таниулах зорилго бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 20 хүүхдэд нарийн мэргэжлийн ур чадвар шаардсан мэс засал хийсэн билээ.