Дорноговийн эмч нар өвдөг, түнхний үе солиулах хагалгааг нутагшуулж байна COPY

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал-гэмтлийн тасаг нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран өвдөгний үений маш хүнд хэлбэрийн остеоартрозтой, зовуурь ихтэй дөрвөн иргэнд өвдөгний үе солих хагалгааг хийлээ.

Уг хагалгааг орон нутагт хийснээр эмч мэргэжилтнүүд ажлын байрандаа чадавхжих,  иргэдийн Улаанбаатар явах зардал чирэгдэл багасах, лавлагаа шатлалын ачаалал буурах зэрэг олон талын ач холбогдолтой ба энэхүү хагалгааг орон нутагт хоёр дахь удаагаа амжилттай хийж, нутагшуулав.